Ходоодны шархлаа
-Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.
-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ
-Манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ
-Чонын ходоод,мах чанаж уудаг ба ялангуяа ходооддны шингэц муудахад тустай
-Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ
-Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг
-Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ
-Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг билээ
-Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно
-Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ
-Чацаргана идэх тосыг нь эмийн журмаар уух гоц сайн шархлаа эдгэдэг билээ
-Жанчивлан сувилалыг эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаа эдгээсэн гэдэг билээ
-Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ.Залгиж хэрхэвч болохгүй 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна.Өглөө өлөн дээр,оройд хийгэд байхад 10-20 хоногт эдгэнэ
-Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн