2016-11-15
Эмзэг бие махбодтой хүмүүс харшилд илүү өртөмтгий
 Харшилд тун олон өвчин багтана. Харшлын өвчин нь ихэнхдээ эмзэг бие махбодтой хүмүүст тохиолддог. Юунаас болж харшилж буйгаа олж мэдэх нь тун чухал байдаг. Манай орны нөхцөлд хамгийн их тохиолдох ургамлын харшил, тоосны харшил, нарны харшил, чихэр, хүнс тэжээлийн харшил, будаг шунх, бок саван, эм зэрэг химийн бодис -ын харшлууд өргөн хүрээтэй тохиолдож байна. Харшлын өвчнийг угтаж эмчлэх ба нам дарж эмчлэх гэж хоёр үе шатанд хуваадаг.

– Улирлын чанартай ба цаг хугацааны чанартай харшлыг хөдлөх цаг хугацаанаас нь өмнө биеийн дархлааг сайжруулж өвчнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээ болно. Энэ нь өвчний сэдрэлтийг багасгаж, харших зүйл буюу бодистоо дасан зохицох чадварыг дээшлүүлдэг.
– Нам цохих эмчилгээ гэдэг нь ямар ч зүйлд харшилсан байсан урьдаар өвчтний зовиур шаналгааг багасгаж өвчний явцыг таслан зогсоож түргэн тусламж үзүүлэх эмчилгээ болно. Ямар ч төрлийн харшлыг цаг хугацаанд нь сайн эмчилж хязгаарлан зогсоох нь зүйтэй. Эс тэгвэл цаашид хөгжиж, харшлын гаралтай экзем, харшлын гаралтай астам зэрэг дагавар өвчнүүд үүсэж өвчний байдал будлиантай болдог.
Үүнээс гадна юунаас харшилж байгаагаа сайн тодруулж тэр зүйлийн бодис болон орчноос зайлсхийж байвал өвчний эдгэрэлт ба дахихаас хамгаалах нэгэн сайн арга болно.

Харшлын өвчнийг эмчлэхдээ ерөнхийдөө Хистаминыг хориглох, тайвшруулах, гормоны төрлийн эмийг хэрэглэдэг байна. Гэвч эдгээр эмийг заавал эмчийн зааврын дагуу богино хугацаанд зөв ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: ургамлын гаралтай харшлын үед өвчин хүндэрч хордлого ихсэх, зовиур шаналгаа ихсэж, цаашилбал астам бронхит, төрөл бүрийн харшлыг үүсгэж болзошгүй үед гормон буюу тайвшруулах эмийг өвчний байдалд тохируулан бага хэмжээгээр хэрэглэх учиртай. Ерөнхийдөө удаан үйлчилгээтэй эмийг хэрэглэхгүй бол сайн.

Ямарч насны хүнд 5-7 хоногоос дээш хэрэглэхгүй байх, эмийн хэмжээг энгийн буюу бага хэмжээгээр хэрэглснээр эмийн сөрөг үр дагавраас зайлсийж болно. Сүүлийн үед харшлын эсрэг ургамлаас боловсруулан эмүүд гарч байна. Жишээ нь: лидэр, чихэр өвс, сээсэр эргээс гаргаж авсан эм нь удаан хэрэглэсэн ч сөрөг үр дагаваргүй давуу талтай.

Бичсэн: Altangerel106 | цаг: 23:24 | Эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax